Бидний тухай
 

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах

Манай компаний газрын тос хадгалах агуулахын хувьд Улаанбаатар хот, Говь-Сүмбэр аймгийн Чойр хот, Дархан-Уул аймгийн Дархан хот, Увс аймгийн Улаангом хот, Дорноговь аймгийн Сайншанд хотод оршдог.
Агуулахын хувьд нийтдээ:
  • Агуулахын дарга
  • Агуулахын инженер
  • Агуулахын эрхлэгч
  • Агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн инженер
  • Агуулахын хөдөлмөр хамгаалал, ашиглалтын инженер
  • Агуулахын түгээгч, нярав
  • Агуулахын лаборант
  • Агуулахын шалгагч
  • Агуулахын ачигч, буулгагч
  • Агуулахын насосчин, засварчин
  • Агуулахын цахилгаанчин, гагнуурчин 
  • Агуулахын харуул, хамгаалалтын алба 
  • Агуулахын автогражын механик зэрэг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 
 
Агуулахын хүчин чадлын хувьд: Нийтдээ 8 вагонцистернийг зэрэг буулгах 6НК маркийн 2 ш насос бүхий насос станцтай. Босоо савнаас ачих эстакад- 2 ш , Хэвтээ савнаас ачих эстакад- 6 ш бөгөөд бүгд нэгэн зэрэг машинд ачилт хийх боломжтой. Ачих эстакадын хувьд 1 мин 1000 л шахах хүчин чадалтай насосоор тоноглогдсон. 
Манай компани нь анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эх орны өнцөг булан бүрт ОХУ-аас импортлон оруулж ирж буй түлш болон шатах тослох материалуудыг цаг алдалгүй түргэн шуурхай нийлүүлсээр ирлээ. Манай компани Говьсүмбэр аймгийн Чойр хот, Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг дахь нефть баазуудаараа дамжуулан дэлхийн чанар стандартад бүрэн нийцсэн орчин үеийн том оврын тээврийн хэрэгслүүдээр бөөний үйлчилгээгээ явуулж байна. Мөн бид Өмнөговь аймаг, ДарханУул аймаг, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Заамар сум, Говьсүмбэр аймгийн Чойр хот зэрэг томоохон уул уурхай, үйлдвэрлэл хүн ам төвлөрсөн бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтаран ажилсаар байна. Цаашид уул уурхай, газар тариалан, үйлчилгээ, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л төрлийн аж ахуй нэгж болон хувь хүмүүстэй цаг алдалгүй, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээгээр хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байна. 
Улаанбаатар хотын Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын 2000м3 –ийн савны хувьд хөвөгч понтоноор тоноглогдсон. Энэ ууршилтын алдагдлыг 90-95% хувь хүртэл бууруулж, байгаль орчны аюулгүй байдалд нэн тустай юм.
Газрын зураг дээр харах