Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Манай сайтаар зочлон бидний үйл ажиллагааг сонирхон танилцаж буй таньд энэ өдрийн   мэнд хүргэе! 

"Тэс петролиум" ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш газрын тосны бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ.  

Манай компани нь технологийн шаардлага хангасан Газрын тосны бүтээгдэхүүний 6 агуулах, 60 гаруй шатахуун түгээх станцтайгаар газрын тосны бүтээгдэхүүн импортлож улсынхаа тодорхой хувийг газрын тосны бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Энэ бол манай компанийн хөрөнгө оруулагчид, амжилтыг бүтээгч ажилсаг хамт олон болон хэрэглэгч таны Монгол Улсынхаа хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр юм. 

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдаа тогтвортой ажлын байраар хангах, хувь хүний хувьд ажил мэргэжилдээ өсөн дэвжих нөхцөл бололцоог хангах тал дээр анхааран ажиллаж байна.

Мөн импортын болон гаалийн татвар, онцгой татвар, нэмүү өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ажиллагсдын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татваруудыг улсын төсөвт цаг хугацаанд нь тогтмол төлөн, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлсээр ирсэн.

“Тэс петролиум” компани нь газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааг хялбарчлах, аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчдэд өртөг багатай бүтээгдэхүүн хүргэхийг мөрдлөг болгон ажилладаг. Үүний тулд Монголын газрын тосны салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, автоматжуулах ажлыг цогц байдлаар нь хэрэгжүүлж байгаагаа дуулгахад таатай байна.  

Бидэнтэй цагийн уртад байнга хамтран ажиллаж ирсэн бизнесийн түншүүд, харилцагч, үйлчлүүлэгчид болон Монголын нийт ард түмэндээ компанийн хамт олныхоо өмнөөс гүн  талархал илэрхийлье.  Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өрнүүн өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Сайн сайхан бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.

Газрын зураг дээр харах