Сүүлийн мэдээнүүд

Бидний энэ жил өөрсдийн салбартаа инноваци шинэчлэл хийж дэвшилтэт технологуудыг нэвтрүүллээ

2013-09-24
1. Хийн буцаах системээр тоноглогдсон ШТС

Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн техник технологи , шинэ арга барил, шинжлэх ухааны ололтуудыг нэвтрүүлсээр байна.
Манай компани нь галын аюулаас хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлийг багасгахад чиглэгдсэн, галын аюулгүйн зай хэмжээний нормыг багасгаж болохуйц, олон улсад ашиглагдаж буй шинэ техник технологийг хүн ам, барилга байгууламжийн нягтаршил ихтэй, ялангуяа Улаанбаатар хот, аймгийн төвүүд дэхь ШТС-уудад нэвтрүүлэх талаар нилээд анхаарч байна. Энэ жил бид Улаанбаатар хотноо Баруун-Салааны нутаг дэвсгэр дээр хийн буцах системтэй ШТС-ыг барьж байгууллаа. Мөн тус ШТС-дээр гоожилт шүүрэлтгүй буулгах шинэ тоноглол, түгээгүүр механик гэмтэл /мөргөх/-д өртөхөд асгалт гоожилт гаргахгүй хэрэгсэл (таслагч клапан), түгээгүүрийн шлангийг тээврийн хэрэгсэл тохиолдлоор таслах, чирэх нөхцөлд гоожуулахгүй хаах аюулгүйн таслагч клапангууд , автомашиныг шатахуунаар цэнэглэх үед бакнаас гарах шатахуун агаарын холимог хийг сав руу буцаах хийн буцаах систем, автоцистернээс шатахуун буулгах үед савнаас уурших хийн холимогийг автоцистерний торх руу буцаах системд холбох боломжийг бүрдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэж байна.

2. Зөөврийн лабортори

Газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтыг дээшлүүлэх зорилгоор бид зөөврийн лабораторийг байгууллаа. Энэ лабортори нь газрын тосны бүтээгдэхүүний иж бүрэн шинжилгээ хийх, газрын тосны бүтээгдэхүүний хүлээн авах болон түгээх үеийн чанарын хяналтын шинжилгээ хийх хүчин чадал бүхий лаборатори.
Цаашид манай компани нь Монгол Улсын хэмжээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль болон холбогдох бусад хуулийг хэрэгжүүлэх, олон улсын хэмжээнд дүгнэлт гаргах хүчин чадал, статустай итгэмжлэгдсэн лаборатори болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.

3. Хөвөгч таг бүхий понтонтой сав /2000м3/

Газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудад ууршилтын алдагдал болон хэвийн хорогдлын алдагдал, хадгалахад гарах бага амьсгалалтын алдагдал мөн орлого авахад зарлага гаргахад гарах их амьсгалалтын алдагдлыг багасгах зорилгоор хөвөгч ба понтонтой орчин үеийн шинэ дэвшилтэд төнөг төхөөрөмжөөр савыг тоноглож газрын тосны бүтээгдэхүүнээс гарах алдагдлыг багасгана.
Энэ сав нь ууршилтын алдагдлыг 90-95% хүртэл бууруулдаг бөгөөд байгаль орчинд тархах уур агаарын холимгийг дээд зэргээр багасгах сайн талтай юм.

4. Орчин үеийн шаардлага хангасан түгээгүүр. /LANFENG/

Энэ түгээгүүр нь БНХАУ-ын томоохон үйлдвэрийн нэг бөгөөд манай компани тус компанитай албан ёсны дистербютерээр 2010 оноос хойш ажиллаж байна.
Тус түгээгүүр нь: шатахууныг эзэлхүүний аргаар хэмжиж бүх төрлийн тээврийн хэрэгсэлд түгээлт хийх зориулалттай. Уг түгээгүүр нь орчны агаарын -40-ээс +50 0 С-ийн хэмийн нөхцөлд ажиллана.
Түгээлтийн шаардлага хангах орчим хэм: Бүх төрлийн бензинд -40 +45 0 С Дизелийн түлш -40 +50 0 С Техникийн хүчин чадал Тэжээгч хүчдэл 220- 380 В Ажиллах температур -40-өөс +50 хэм
Насосны хүчин чадал - Нэг, хоёр, гурав хошуугаар 5-80л/мин Шингэн хэмжигч - Хэмжлийн нарийвчлалын харьцангуй алдаа 0.25% Шүүр -Шүүх хүчин чадал 10 - 30микрон Тоолуурын механизм - Нэгжийн үнэ түгээсэн шатахууны хэмжээ /литрээр/, нийт үнэ /төгрөг/- ийг тоолно.

Хийн буцаах системээр тоноглогдсон ШТС
Зөөврийн лабортори
Хөвөгч таг бүхий понтонтой сав /2000м3/
Орчин үеийн шаардлага хангасан түгээгүүр. /LANFENG/
Газрын зураг дээр харах