Сүүлийн мэдээнүүд
 

Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах ашиглалтанд орууллаа

2013-09-24
Манай компаний газрын тос хадгалах агуулахын хувьд Говь-Сүмбэр аймаг, Дархан хот, Сайн-шандын нутаг дэвсгэр дээр оршдог.
Агуулахын хувьд нийтдээ:
  • Агуулахын дарга
  • Агуулахын инженер
  • Агуулахын эрхлэгч
  • Агуулахын нярав
  • Агуулахын лаборант
  • Агуулахын шалгагч
  • Агуулахын ачигч
  • Агуулахын насосчин
зэрэг нийтдээ 12 ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Агуулахын хүчин чадлын хувьд: Нийтдээ 8 вагонцистернийг зэрэг буулгах 6НК маркийн 2 ш насос бүхий насос станцтай. Босоо савнаас ачих эстакад- 2 ш , Хэвтээ савнаас ачих эстакад- 6 ш бөгөөд бүгд нэгэн зэрэг машинд ачилт хийх боломжтой. Ачих эстакадын хувьд 1 мин 1000 л шахах хүчин чадалтай насосоор тоноглогдсон.
Манай компани нь анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн эх орны өнцөг булан бүрт ОХУ-аас импортлон оруулж ирж буй түлш болон шатах тослох материалуудыг цаг алдалгүй түргэн шуурхай нийлүүлсээр ирлээ. Манай компани Говьсүмбэр аймгийн Чойр хот, Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг дахь нефть баазуудаараа дамжуулан дэлхийн чанар стандартад бүрэн нийцсэн орчин үеийн том оврын тээврийн хэрэгслүүдээр бөөний үйлчилгээгээ явуулж байна. Мөн бид Өмнөговь аймаг, ДарханУул аймаг, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймгийн Заамар сум, Говьсүмбэр аймгийн Чойр хот зэрэг томоохон уул уурхай, үйлдвэрлэл хүн ам төвлөрсөн бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтаран ажилсаар байна. Цаашид уул уурхай, газар тариалан, үйлчилгээ, барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л төрлийн аж ахуй нэгж болон хувь хүмүүстэй цаг алдалгүй, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээгээр хамтран ажиллахад бид үргэлж бэлэн байна.
Улаанбаатар хотын Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын 2000м3 –ийн савны хувьд хөвөгч понтоноор тоноглогдсон. Энэ ууршилтын алдагдлыг 90-95% хувь хүртэл бууруулж, байгаль орчны аюулгүй байдалд нэн тустай юм.

Манай компаний газрын тос хадгалах агуулахын хувьд Говь-Сүмбэр аймаг, Дархан хот, Сайн-шандын нутаг дэвсгэр дээр оршдог.
Агуулахын хүчин чадлын хувьд: Нийтдээ 8 вагонцистернийг зэрэг буулгах 6НК маркийн 2 ш насос бүхий насос станцтай.
Дэлхийн чанар стандартад бүрэн нийцсэн орчин үеийн том оврын тээврийн хэрэгслүүдээр бөөний борлуулалтын үйлчилгээгээ явуулж байна.
Газрын зураг дээр харах