Сүүлийн мэдээнүүд
 

Мэдхэд илүүдэхгүй зөвлөгөө

2014-10-03

Автомашины бензин зарцуулалт өвлийн улиралд нилээд нэмэгддэг тэгвэл шатахууны зарцуулалтыг бага ч атугай бууруулах дараах хэд хэдэн арга байдаг байна. хэрэгжүүлээд үзээрэй...

Машины хийвэл зохих засвар үйлчилгээг хугацаанд нь тогтмол хийлгэж байх. Моторын тос, агаар шүүгч зэргийг солих хугацаанд нь солих. Моторын тос нь муудсан харласан бол их л бензин иднэ.
Аялалын маршрутыг сайн төлөвлөх. Онц шаардлагагүй чиглэлд зорчихгүй байх.
Автомашинаа дулаан зогсоолд тавьж байх гадаа тавьдаг бол дулаан хучлага хэрэглэж байх машиныхаа янданд бөглөөс хийж байх гэхдээ өглөөдөө яндангийн бөглөөгөө авахаа мартав аа
автомат хурдны хайрцагтай автомашины арааг хүмүүс зогсож байх үед P болон N горим дээр шилжүүлэхэд бензин идэлт нь багасдаг гэдэг ч энэ нь тийм ч үр дүнтэй биш аж
Механик машин уруу газар араагаа салгавал түлш хэмнэдэг гэдэг. Гэхдээ машины арааг уруу газар салгах нь тийм сайхан санаа биш. Аюулгүй байдлаа бодсон ч тэр.
Өвөл ч бай, зун ч бай сүүдэр газар машинаа тавьж бай. Нарны шууд тусгал дор тавьсан машины бензин түргэн ууршимтгай гэнэ. Хэрэв сүүдэргүй бол машины банкыг нарны эсрэг харуулж тавьсан нь дээр бололтой.
Дугуйны даралтыг шалгах. Хэт их чангалсан дугуй түлш хэмнэлтийг бууруулдаг ба хальтаргаатай үед замтай барьцалдах чадвар буурдаг бол сул хийтэй байх нь мөн л шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.
Боломжтой бол ажлын цагаа зохицуулах. Замын түгжрэлийн үед хөдөлгөөнд оролцохгүй байх. хөдөлгөөний эрчим ихтэй замыг сонгож хөдөлгөөнд орохгүй байх
Замын түгжрэлд орсон бол хөдөлгүүрийг унтрааж байх. Удаан зогсохоор бол жишээ нь таван минут хаашаа ч хөдлөхгүй нь гэж та бодож байгаа бол хөдөлгүүрээ унтраачих.
Хүнд араагаар хурдлахгүй байх. Огцом хурдлахгүй, гэнэт тоормослохгүй байх хэрэгтэй. Тогтмол хурдаар хөдөлгөөнд оролцох нь бензин бага зарцуулна.
Хурдаа тохируулах хэрэгтэй. Улаан гэрэл асч байвал холоос хурдаа сааж ногоон гэрэл тааруулан явбал моторт сайн гэнэ. 5-10 км/цаг хурдтай явж байгаад дахин хурд авах нь бүрэн зогссон байрлалаас хурд авснаас илүү моторт бага ачаалал өгдөг.
Гэрлэн дохион дээр зогсоод, түүнээс хөдлөхдөө зугуухан өөрөөр нь хүчийг нь авахуулах. Хажууд эгнээний жолоочтой та ямар уралдаж байгаа биш. Уулзварыг хэт огцом өндөр хурдаар нэвтэрсэн автомашин бензин их иддэг гэнэ.
Заавал өндөр үнэтэй бензин авах шаардлагагүй. Ихэнхи автомашин энгийн түлш хэрэглэхээр зохион бүтээгдсэн байгаа. Таньд ойр, хямд үнэтэй ШТС олох хэрэгтэй.

Хөдөлгүүрийг ямар ч хэрэггүй хаазлуулах нь бензиний гарз. Хөдөлгүүрийг унтраахын өмнө зарим хүмүүс өндөр хааз өгдөг. Энэ бол бензинээ ямар ч хэрэггүй цацаж байгаа хэрэг.
Хэрэв таны ажлын газрын хүн нэг байранд байдаг бол ээлжилж гарах. Нэг зүгт хоёр машин гарснаас нэг нь нэг өдөр нөгөө нь дараа өдөр нь гарч байхаар төлөвлөж болно.
Хэрэв ойр газар бол алхаж байх. Таны эрүүл мэндэд ч сайн.
Заавал тулж ойрхон зогсох гэж зогсох талбай хайж цагаа мөн бензинээ үрээд хэрэггүй. Харсан эхний зайндаа л зогсчих. Цаашаагаа алхаж болно.
Бензиний үнэ өндөр тулсан үед банкаа дүүргэхгүй байх. Үнэ буухыг хүлээ.
Хөнгөлөлтийн, гишүүнчлэлийн картаар бензин худалдан авбал бага ч гэсэн хэмнэнэ.



Газрын зураг дээр харах