Салбарууд
24
09-р сар
Бидний энэ жил өөрсдийн салбартаа инноваци шинэчлэл хийж дэвшилтэт технологуудыг нэвтрүүллээ
Манай компани нь газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн техник технологи , шинэ арга барил, шинжлэх ухааны ололтуудыг нэвтрүүлсээр байна. Манай компани нь галын аюулаас хамгаалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлийг багасгахад чиглэгдсэн, галын аюулгүйн зай хэмжээний нормыг багасгаж болохуйц, олон улсад ашиглагдаж буй шинэ техник технологийг хүн ам, барилга байгууламжийн нягтаршил ихтэй, ялангуяа Улаанбаатар хот, аймгийн төвүүд дэхь ШТС-уудад нэвтрүүлэх талаар нилээд анхаарч байна. Энэ жил бид Улаанбаатар хотноо Баруун-Салааны нутаг дэвсгэр дээр хийн буцах системтэй ШТС-ыг барьж байгууллаа.
24
09-р сар
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах ашиглалтанд орууллаа
Манай компаний газрын тос хадгалах агуулахын хувьд Говь-Сүмбэр аймаг, Дархан хот, Сайн-шандын нутаг дэвсгэр дээр оршдог. Агуулахын хүчин чадлын хувьд: Нийтдээ 8 вагонцистернийг зэрэг буулгах 6НК маркийн 2 ш насос бүхий насос станцтай. Босоо савнаас ачих эстакад- 2 ш , Хэвтээ савнаас ачих эстакад- 6 ш бөгөөд бүгд нэгэн зэрэг машинд ачилт хийх боломжтой. Ачих эстакадын хувьд 1 мин 1000 л шахах хүчин чадалтай насосоор тоноглогдсон.
Газрын зураг дээр харах