“Тэс Петролиум” ХХК нь Улаанбаатар хотын 8 дүүрэг, орон нутгийн 15 аймгийн нутаг дэвсгэрт тархан байрласан 70 гаруй шатахуун түгээх станцийн сүлжээгээрээ чанар, стандартын шаардлага хангасан шатах, тослох материал болон авто хийгээр хэрэглэгчдээ хангаж байна.
Улаанбаатар, Дархан, Улаангом, Чойр, Сайншанд, Чойбалсан зэрэг 6 хотод байрлах газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахаараа дамжуулан шатах, тослох материалын бөөний борлуулалт хийдэг.
“ТЭС ПЕТРОЛИУМ” ХХК нь 2000 онд үүсгэн байгуулагдан газрын тосны бүтээгдэхүүний гадаад болон дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Тэс Петролиум” ХХК нь “Ойн бирж” ХХК-ний охин компани юм. Одоогийн байдлаар технологийн шаардлага хангасан Газрын тосны бүтээгдэхүүний 6 агуулах, 60 гаруй шатахуун түгээх станцтайгаар газрын тосны бүтээгдэхүүн импортлож улсынхаа тодорхой хувийг газрын тосны бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
Бүх мэдээ
Газрын зураг дээр харах